Парисын олимпод бэлтгэх үндэсний шигшээ багт 48 дасгалжуулагч, 167 тамирчин багтжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий Спорт
Огноо
Унших
1 минут 15 секунд

Парисын олимпод бэлтгэх үндэсний шигшээ багт 48 дасгалжуулагч, 167 тамирчин багтжээ

Парисын олимпод бэлтгэх үндэсний шигшээ багт 48 дасгалжуулагч, 167 тамирчин багтжээ

“Парис-2024” зуны олимп, паралимп болон “Милан-2026” өвлийн олимп, паралимпын наадмын мөчлөгт бэлтгэгдэх үндэсний шигшээ багийг бүрдүүллээ.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг үе шаттайгаар зохион байгуулж, спортын 24 төрлөөр 48 дасгалжуулагч, залуучуудын 15, насанд хүрэгчдийн ангилалд 167 тамирчин нийт 234 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүрдүүлсэн байна.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчны тангараг өргөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 22-ны 11:00 цагт Спортын төв ордны “А” танхимд болно. Үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно.

Үндэсний шигшээ багийн тамирчдыг төлөөлж

  1. Жүдо бөхийн ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Батхуягын Гончигсүрэн,
  2. Боксын ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Монхорын Намуун,
  3. Пара пауэрлифтингийн ҮШБ-ийн тамирчин, хөдөлмөрийн баатар, МУГТ Энхбаярын Содномпилжээ,
  4. Пара байт харвааны ҮШБ-ийн тамирчин, СМ Дэмбэрэлийн Сэлэнгээ

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг төлөөлж

  1. Боксын ҮШБ дасгалжуулагч О.Батхүү
  2. Байт харвааны ҮШБ-ийн дасгалжуулагч Ч.Мөнхцэцэг
  3. Таеквондогийн ҮШБ-ийн дасгалжуулагч Т.Лхагвадорж
  4. Пара жүдо бөхийн ҮШБ-ийн дасгалжуулагч Б.Нарантуяа нар төлөөлөн тангараг өргөнө.
Монгол Улсад гадаадын 32 иргэн ял эдэлж байна
Монгол Улсад гадаадын 32 иргэн ял эдэлж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ