Хамтран амьдрагчаа хөнөөгөөд зугтсан этгээдийг Дархан-Уул аймгаас баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Хамтран амьдрагчаа хөнөөгөөд зугтсан этгээдийг Дархан-Уул аймгаас баривчилжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын XV багийн нутагт хамтран амьдрагчаа хөнөөсөн хүн амины хэрэг гарчээ. Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Хүн нас барсан тухай дуудлага мэдээллийг долоодугаар сарын 24-ний 15:00 цагт цагдаагийн байгууллага бүртгэсэн. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг хийснээр ... тоотод түр оршин суух хаягтай 38 настай эмэгтэй гадны нөлөөтэйгөөр амиа алдсаныг тогтоосон.

Эмэгтэйн хамтран амьдрагч 42 настай эрэгтэй уг хэргийг үйлдсэн ба тухайн этгээд хохирогчийн аминд хүрснийхээ дараа гэмт хэргийг нууж далдлах зорилгоор цогцсыг нуусан байсан. Цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулсан ба тухайн гэмт хэргийг долоодугаар сарын 13-14-нд шилжих шөнө үйлдсэнийг тогтоогоод байна.

Эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулснаар гэмт этгээдийг долоодугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан” хэмээн мэдээллээ.

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 31 хоногийн нөөцтэй байна
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 31 хоногийн нөөцтэй байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ