АТГ: Гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс долоодугаар сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 29 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 98 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс

  • 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж,
  • 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах,
  • 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 673 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 671 хэрэг шалгагдаж байна хэмээн АТГ-аас мэдээллээ.

Цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулж хариуцлага алдсан алба хаагчдыг халжээ
Цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулж хариуцлага алдсан алба хаагчдыг халжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ