Засгийн газар төрийн өмчит их, дээд сургууль болон МСҮТ-ийн зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Засгийн газар төрийн өмчит их, дээд сургууль болон МСҮТ-ийн зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлжээ.

Өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэх юм байна. Ингэснээр их, дээд сургууль болон МСҮТ-ийн хичээл эхлэх хугацааг тодорхой болгох бололтой.

БШ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт "Аль их, дээд сургуулийн хичээл хэзээ эхлэх талаар удахгүй зарлана. Өөрөөр хэлбэл, нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр курсийн оюутнуудын хичээлийн эхлэх хугацааг бид сургууль, сургуулиар нь жич зарлана. Энэ жил төрийн болон төрийн бус их дээд сургуулиуд нийт 30,000 орчим шинэ оюутнаар нэмэгдэх таамаг байна. Үүнийг дагаж нийслэлд ачаалал үүсдэг. Тиймээс их, дээд сургуулийн 1-4 дүгээр курсийн оюутнуудын хичээлийг нийслэлийн ачаалалтай уялдуулж зохион байгуулна" хэмээн мэдэгдсэн юм.

Үүнээс гадна Засгийн газрын гишүүд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс болон ачаа ачиж буулгах терминал, логистикийн төв байгуулах хүрээнд Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоол, намрын ургац хураалтад шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тухай Засгийн газрын тогтоол, Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын тухай, Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах төслүүдийн талаар, Эрдэнэт, Оюутолгой зэрэг ордыг иж бүрнээр ашиглаж, зэсийн боловсруулалтыг нэмэгдүүлэх төслүүдийн талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

Хүнсний ногоо тариаланчдад олгох мөнгөн урамшууллын материалыг есдүгээр сарын 1-нээс хүлээн авна
Хүнсний ногоо тариаланчдад олгох мөнгөн урамшууллын материалыг есдүгээр сарын 1-нээс хүлээн авна
 
Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо
Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.