Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг мэдээлэл өгч байна. Тэрээр Ерөнхий сайдын Сингапур улсад хийсэн айлчлалын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав.
-ОХУ-тай хамтран "Сэлэнгэ" хээрийн сургуулилтыг хуулийн дагуу хийнэ. Ямар нэг хууль зөрчөөгүй. Энэ сургуулилт жил бүр болдог. ОХУ авчирсан техник хэрэгслүүдээ буцаагаад аваад явна. Батлан хамгаалах яам, ЗХЖШ энэ талаар мэдээлэл өгсөн.
Хил гааль одоо харьцангуй нээлттэй болсон. Хамгийн сүүлд буюу энэ сарын 22-нд Бичигтийн боомтыг нээлээ. Урд хөрш рүү нүүрс гаргасаар байна, импортын бүтээгдэхүүний тээвэр ч сааталгүй болсон.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын тов хараахан гараагүй байна. Тодорхой болоход бид мэдээлнэ. Энэ айлчлалаар ОХУ-Монгол-БНХАУ-ын эдийн засгийн коридорын асуудлыг хэлэлцэнэ.