З.Мэндсайхан: Ургац хураахад зориулж 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үнээр нийлүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийтлэл
Огноо
Унших
2 минут 11 секунд

З.Мэндсайхан: Ургац хураахад зориулж 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үнээр нийлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ургац хураалтын чиглэлээр авах арга хэмжээний талаар гаргасан шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэв. Манай улс энэ жил:

  • 368.4 мянган га-д улаан буудай
  • 19.4 мянган га-д төмс
  • 10.9 мянган га-д хүнсний ногоо
  • 51.2 мянган га-д малын тэжээл
  • 116 мянган га-д тосны ургамал, нийт 570.8 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Хаврын тариалалтын үед дизель түлшний литр тутмын үнэ 3380 төгрөг байсан бол өнөөдөр 4030 төгрөг буюу 19.6 хувиар өсөөд байна.

Намрын ургац хураалтын ажилд 20-25 мянган тонн дизель түлш хэрэгтэй. Ургац хураалтын ажлын үед шатахууны үнийн өсөлтөөс хамгаалах зорилгоор 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үнээр нийлүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. УРГАЦ ХУРААХАД 10-15 МЯНГАН ОЮУТНЫГ АЖИЛЛУУЛНА Улаан буудай, төмс, хүнсний ногоо хураах ажилд зориулж шатахууны үнийн хөнгөлөлт үзүүлэх бөгөөд үүнд шаардлагатай 6.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв. Ургацын урьдчилсан баланс наймдугаар сарын 20 гэхэд гарна. Ургац хураах ажилд оюутнуудыг хамруулж, ажилласан цагийг хичээлийн кредит цагт шилжүүлэн тооцох талаар БШУЯ-тай хамтран ажиллаж байна. Энэ жил ургац хураахад 10-15 мянган оюутныг ажиллуулна гэв. Манай улс 2021 онд 67.7 сая толгой мал тоолуулсан, 24 сая төл хүлээн авсан. Өнөөдөр Монголын талд түүхэндээ хамгийн олон буюу 91 сая толгой мал бэлчиж байна. Малын зүй бус хорогдол 118 мянган толгой байна. Өмнөх жилүүдэд дунджаар 1.1 сая толгой мал зүй бусаар хорогдож байсан статистик бий гэлээ.

Г.Ёндон: АИ-92 шатахууны гаалийн албан татварыг тэглэх шийдвэрийг сунгалаа
Г.Ёндон: АИ-92 шатахууны гаалийн албан татварыг тэглэх шийдвэрийг сунгалаа
 
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.