Хан-Уул дүүргийн Үйлдвэрийн замд машины дугуйн мөрний ховилд тэсвэртэй хучилт хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Хан-Уул дүүргийн Үйлдвэрийн замд машины дугуйн мөрний ховилд тэсвэртэй хучилт хийж байна

Зам, тээврийн хөгжлийн яам, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын зам цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байгаа.

Энэ оны загвар төслийн хоёр дахь хэсэг болох дугуйн мөрний ховилын төслийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Үйлдвэрийн замд долдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү ажлаар дугуйн мөрний ховилд тэсвэртэй орц найрлага бүхий хучилт дэвсэж, үр дүнг нь шалгах юм байна.

Долдугаар сарын 27-нд тус төслийн танилцуулга уулзалт болж Зам, тээврийн хөгжлийн яам, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Нийслэлийн замын хөгжлийн газар, Монгол Коосэн Технологийн коллежийн төлөөлөл болон оршин суугчид хүрэлцэн ирж, загвар төслийн агуулгын талаар тайлбар, өгчээ.

Эх сурвалж: ЗТХЯ

Чөлөөт бөхийн ДАШТ есдүгээр сарын 10-18-нд Серби улсад болно
Чөлөөт бөхийн ДАШТ есдүгээр сарын 10-18-нд Серби улсад болно
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ