“Чойжин ламын сүм“ музейг 70 сая төгрөгөөр сэргээн засварлана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

“Чойжин ламын сүм“ музейг 70 сая төгрөгөөр сэргээн засварлана

Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор болох “Чойжин ламын сүм”-ийг сэргээн засварлаж, орчныг тохижуулна.

Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтыг эхлүүлэхээр энэ онд зураг төсвийг боловсруулж байна. Тус музейг сэргээн засварлахын тулд зайлшгүй зураг төсөв боловсруулсан байх шаардлагатай бөгөөд соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухаан, сэргээн засварлалтын технологийн суурь судалгааны үндсэн дээр музейн барилгын ур хийц, дүр дүрслэлийн анхны хэлбэр төрхийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлах юм.

Мөн Чойжин ламын сүм музейн бусдын эзэмшилд очсон байсан 800 м.кв газрыг музейн өмчлөлд буцаан авч, автомашины зогсоолыг чөлөөлснөөр музейн аюулгүй байдал сайжирч, явган болон дугуйн замтай, ногоон байгууламж бий болгох нөхцөл бүрдсэн юм. Энэ дагуу музейн орчны төлөвлөлтийг музей, иргэдэд ээлтэй байхаар зураг төсвийг боловсруулж буй.

2020 онд Чойжин ламын сүм музей нь АНУ дахь Дэлхийн хөшөө дурсгалын сангийн бие даасан шинжээч-олон улсын экспертүүдийн дэмжлэгээр дэлхийн онцлох 25 дурсгалт газрын нэгээр сонгогдож, улмаар олон улсын тусламж хандив, сэргээн засварлалтын мэргэжилтнүүдээс техникийн туслалцаа авах боломж бүрдсэн юм.

Дээрх судалгаа ажлын үр дүнд Дэлхийн хөшөө дурсгалын сан (WMF)-гаар дамжуулан АНУ-ын Элчин сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах сангаас 100 мянган ам.долларын санхүүжилтээр Чойжин ламын сүм музейн Ядамын сүмийг бүхэлд нь сэргээн засварлах ажил үргэлжилж байна.

Ядам сүмийн сэргээн засварлалтыг Соёлын өвийн үндэсний төв, олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран сэргээн засварлалтын уламжлалт арга технологийн зөвлөгөө өгч, хяналт тавьж байгаа бөгөөд үйл явцыг гэрэл зураг, видео дүрсээр баримтжуулна.

“Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгийг хоёр сарын хугацаатай зогсооно“
“Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгийг хоёр сарын хугацаатай зогсооно“
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ