Хөвсгөлд хоёр хогийн цэгт ландфилл байгууламж барьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хөвсгөлд хоёр хогийн цэгт ландфилл байгууламж барьж байна

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх суманд хатуу хог хаягдлын хоёрдугаар зэрэглэлийн ландфилл байгууламж барьж байна.

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд энэ ажлыг эхлүүлжээ. Байгууламж ашиглалтад орсноор байнгын арав, барилгын явцад 350 ажлын байр бий болно.

“Ногоон ажлын байр хөтөлбөр”, төсөл хэрэгжүүлэгч нэгжээс ландфилл байгууламж барихтай холбоотой бэлтгэл болгон Хатгалын хогийн цэгийн дахиврыг ангилжээ. Орон нутгийн 21 ажил хайгч иргэн түр ажилласан байна.

Эдгээр иргэд орон нутгийн “Хүн байгаль” бүлгэмийн гишүүдтэй хамтран лааз, хуванцар зэрэг дахиврыг ангилж, хуванцруудыг зориулалтын машинаар нягтаршуулан, Мөрөн сум руу ачуулжээ. Тус хогийн цэгийг цэвэрлэн, талбайг чөлөөлж, нөхөн сэргээх бэлтгэлийг бүрэн хангажээ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслөөс мэдээлэв.

Дунд гол дагуу барилга барьж буй “Эм энд жи констракшн”-ыг шалгаж эхэлжээ
Дунд гол дагуу барилга барьж буй “Эм энд жи констракшн”-ыг шалгаж эхэлжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ