ХУВААРЬ: Наймдугаар сарын 3-15-ныг хүртэл хотын төвийн зарим байршлын айл өрх, албан байгууллагын халуун усыг хязгаарлана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

ХУВААРЬ: Наймдугаар сарын 3-15-ныг хүртэл хотын төвийн зарим байршлын айл өрх, албан байгууллагын халуун усыг хязгаарлана

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд нийслэлийн төв магистраль шугам, дулааны тоноглолд засвар үйлчилгээ хийх, хаалт арматур солих, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус нягтын шахалт, туршилт хийх ажил үргэлжилж байна.

Энэ хүрээнд наймдугаар сарын 3-15-ныг хүртэл нийт 12 хоног хотын төвийн зарим байршилд хэрэгцээний халуун ус хязгаарлаж, дамжуулах шугамын нягтын шахалт туршилт болон засварын ажил хийнэ хэмээн Улаанбаатар Дулааны Сүлжээ/УБДС/ компаниас мэдэгдлээ. Үүнд:

  1. 220 мянгат
  2. Хүүхдийн 100
  3. Цирк
  4. ШУТСО
  5. Японы ЭСЯ
  6. Гадаад Харилцааны Яам
  7. Залуучуудын соёлын төв
  8. Төв усан бассейн орчим
  9. БНХАУ-ын ЭСЯ
  10. ШУТИС орчмын хэрэглэгчид
  11. ЭМШУИС
  12. Улсын нэгдүгээр эмнэлэг
  13. Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
  14. Улсын хоёрдугаар эмнэлэг
  15. Ус Сувгийн Удирдах Газрын орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана.

зураг

Энэ онд Дэлхийн Банк болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх төсөл” нийслэлийн гурван байршилд хийгдэж байгаа юм.

зураг

Уг ажлын үргэлжлэх хугацаа 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөр төлөвлөгдсөн ч бараа материалын татан авалт, хил гааль, тээврээс шалтгаалан хугацааны хувьд тодотгол хийх зайлшгүй шаардлага гарчээ. Улмаар үүсэж болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хэвийн ажиллагааг хангах төлөвлөгөө гарган ажиллаж байгааг тус компаниас тодотголоо.

Говь-Алтай аймгийн Алтай суманд 612 кВт-ын нарны цахилгаан станцын өргөтгөл ашиглалтад орлоо
Говь-Алтай аймгийн Алтай суманд 612 кВт-ын нарны цахилгаан станцын өргөтгөл ашиглалтад орлоо
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ