“Боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох ажлын хэсгийг 11-11 төвд өргөтгөсөн байдлаар ажиллуулна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

“Боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох ажлын хэсгийг 11-11 төвд өргөтгөсөн байдлаар ажиллуулна“

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох үүрэгтэй ажлын хэсгийг байгуулжээ.

Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, түүнд хяналт тавих ажлын хэсгийг 11-11 төвд өргөтгөсөн байдлаар зохион байгуулахаар үүрэг даалгавар өглөө.

Ялангуяа хамран сургах тойргийн бус буюу харьяаллын бус хүүхдүүдийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хувийн ашиг сонирхлын үндсэн дээр сургадаг, тодорхой нэр хүнд бүхий ерөнхий боловсролын сургуулиуд хүүхдүүдийг сорил, шалгалтгүйгээр элсүүлэн авдаг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил, тэгш түвшинд хүргэх зорилго бүхий ажлын хэсэг байгуулж байгаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АТГ, ТЕГ, ЦЕГ болон БШУЯ болон нийслэлийн боловсролын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан.

Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар авлигатай тэмцэх Засгийн газрын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Ийм зүйлийг доод, дунд шатандаа байгаа авлигатай таслан зогсоох том зорилтууд бидний өмнө тулж ирж байгаа" гэлээ.

Г.Ялалт: Даншиг наадмын хурдан морины уралдаан Үндэсний их баяр наадмаар баримталдаг зарчмаар явагдана
Г.Ялалт: Даншиг наадмын хурдан морины уралдаан Үндэсний их баяр наадмаар баримталдаг зарчмаар явагдана
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ