Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан хэрэгт холбогдсон 9 хүнийг хорив
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 6 секунд

Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан хэрэгт холбогдсон 9 хүнийг хорив

Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан хэрэгт холбогдсон 9 хүнийг хорив

Хуурамч бичиг баримт үйлдэн Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Б-ийн гэм буруугийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.08.11/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэв.

Гэвч зарим яллагдагчийн өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг хянан хэлэлцээд энэ сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа.

Яллагдагч Б-д урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв. Мөн яллагдагч Э, Т, З, Э, Г, Б, Б, Э, А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус өөрчилж тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллагдагч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй/ зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

17.3 дугаар зүйл.Залилах
1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.3 Энэ гэмт хэргийг:
3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

23.2 дугаар зүйл.Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах
2.Энэ гэмт хэргийг үйлдэж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Яармагийн нүхэн гарцын ажил дуусаж, замын хөдөлгөөнийг нээлээ
Яармагийн нүхэн гарцын ажил дуусаж, замын хөдөлгөөнийг нээлээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ