Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлж байна.
Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Баяр наадамд 4 ба түүнээс дээш давсан 64 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан. Бид бөхчүүдийн шинжилгээний дүнг танилцуулна.
Сүүлийн хариу 8-р сарын 19-нд ирсэн. 63 бөх допинг хэрэглээгүй. Нэг бөхөөс допинг илэрлээ. Тэр бөх дөрөв давж, тавын даваанд унасан учир бусад бөхчүүдийн цол, чимэгт өөрчлөлт орохгүй.
Бид шинжилгээний хариуг тухайн бөхөд танилцуулсан. Шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцын шинжилгээ өгөх боломжтой. Дахин шинжилгээ хийлгэх эсэх хариугаа 9-р сарын 1-н гэхэд өгөх юм. Улсын цолтой бөх. Энэ бөхийн нэрийг хэлэх боломжгүй, тухайн хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал.
Тэр бөх эхний шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрвөл нэрийг нь нийтэд зарлаж, хариуцлага тооцох асуудал яригдана. Б сорьцын шинжилгээ өгнө гэвэл хариуг гартал нэрийг нууцлах болно гэлээ.