МСҮТ-д сурдаггүй 4800 хүүхдийн нэрээр улсаас 2.3 тэрбум төгрөг авах гэж байсныг зогсоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

МСҮТ-д сурдаггүй 4800 хүүхдийн нэрээр улсаас 2.3 тэрбум төгрөг авах гэж байсныг зогсоожээ

МСҮТ-д сурдаггүй 4800 хүүхдийн нэрээр улсаас 2.3 тэрбум төгрөг авах гэж байсныг зогсоожээ

Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ МСҮТ-д сурдаггүй хүүхдүүдийн нэрээр төрөөс мөнгө завшдаг тухай хэллээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цахим хуудастаа "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагууд манай яаманд шилжиж ирээд таван сар орчим болж байна.

Коллеж, МСҮТ-ийн сурагчдын 200,000 төгрөгийг олгохоор мэдээллийг E-mongolia системээр бүртгэхэд их, дээд сургуульд бүртгэлтэй, ЕБС-д сурдаг 4800 хүүхдийн регистрийн дугаарыг МСҮТ-д давхар бүртгэж 2.3 тэрбум төгрөг төрөөс авах байсныг ил болгосон.

Нэг ёсондоо ийм хэмжээний мөнгийг бид хэмнээд байна гэсэн үг. Өмнөх жилүүдэд нууцаар, хууль бус үйлдлээр төрөөс хулгай хийж, хумсалсан, халаасалсан хэдэн тэрбум төгрөг байгаа вэ гэдгийг тогтоож, сургууль, захирал, төрийн албан хаагч бүрээр нь хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Төрийн мөнгө түрүүвчинд орох ёсгүй" хэмээн бичсэн байна.

Энэ сарын 27, 28-наас эхлэн долоо хоногийн хугацаанд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах санал гаргав
Энэ сарын 27, 28-наас эхлэн долоо хоногийн хугацаанд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах санал гаргав
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ