Нүүрс экспорт өмнөх оны мөн үеэс 25 хувиар ӨСЧЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 17 секунд

Нүүрс экспорт өмнөх оны мөн үеэс 25 хувиар ӨСЧЭЭ

Наймдугаар сарын 19-өөс 25-ны өдрүүдэд 6,716 автомашин, 900 чингэлэг нийт 824.2 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 14,032.6 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 25 хувиар өсөв.

Долоо хоногт 304 автомашин, 196 чингэлэг буюу оны эхнээс 948 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 9 хувийн өсөлттэй байна. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 679 автомашин, 962 чингэлэг буюу оны эхнээс нийт 2,550.9 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 51 хувиар буурчээ. Төв банк оны эхнээс энэ сарын 25-ны өдрийн байдлаар 11.39 тонн алт худалдан авчээ. Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 78 хувь, зэсийн баяжмал 78.2 хувь, төмөр 50.4 хувь, алт 56.9 хувь, цайр 93.2 хувь тус тус байна.

Туул голын усанд суусан автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангажээ
Туул голын усанд суусан автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангажээ
 
Хөдөлгөөн эхлэхдээ 4 настай хүүхэд дайрч, амь насыг нь хохироожээ
Хөдөлгөөн эхлэхдээ 4 настай хүүхэд дайрч, амь насыг нь хохироожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.