Монгол улсын эрчим хүчний сайдын 2021 оны А/129 тоот тушаал болох “Халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох тухай” -ын хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийн хүрээнд энэ сарын 1-ий өдрөөс зарим ААН, байгууллагын халаалтыг зогсоосон.
2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор зуны их болон бусад засварын ажлуудыг эхлүүлэх ба энэ сарын 15-ы өдрөөс сургууль, цэцэрлэг бусад төрийн байгууллагуудын халаалтыг албан ёсоор зогсоох юм.
Мөн ОСНААҮГазар болон хувийн орон сууцны конторуудад 2022 оны 09 дүгээр сарын 15-ы өдрөөс өмнө амжиж шаардлагатай засварын ажлуудаа хийж дуусгах, нягтын шахалт, туршилт хийх, гэмтэлтэй шугам тоноглолд үзлэг шалгалт хийх, эвдэрхий хаалт арматур болон температур тохируулах хаалтуудыг цэвэрлэх, засварлах, шинэчлэн сайжруулах талаар албан шаардлагуудыг хүргүүлэхээр ажиллаж байна.