Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын нүүрсний импорт буурсан. 2022 оны эхний улиралд 51.81 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Иймд импортын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд импортлогч компаниуд хийгээд экспортлогч талд таатай нөхцөл үүсгэхийн тулд татварыг тэглэж байна.
Тэгвэл, энэ шийдвэр хэрэгжсэнээр Монголоос нүүрс импортлох зардал тонн тутамд 60 юаниар буурах төлөвтэй байгааг SXCoal мэдээлжээ. Зардал буурах хэрээр нүүрс импортлогч компаниуд хэмжээгээ нэмнэ. Ингэснээр Монголоос татах нүүрсний нийлүүлэлт нэмэгдэнэ.
2023 оны гуравдугаар сарын 31 хүртэл хэрэгжих энэ тарифын хөнгөлөлтийн хүрээнд Монгол Улс хил гаалийн асуудлыг цэгцэлж, төмөр замын тээврээ явуулж эхэлбэл манай талд ашигтай тусах юм. Одоогоор хилээр нэвтрэх нүүрс тээврийн ачааны машинуудын тоо долоо хоногт 3318, өдөрт дунджаар 474-д хүрээд байгаа нь өссөн дүн байна.