Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр шүүгч Д.Мөнхтуяаг сонголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Нийтлэл
Огноо
Унших
5 минут 3 секунд

Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр шүүгч Д.Мөнхтуяаг сонголоо

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох асуудлыг Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.” гэж заасны дагуу Шүүх байгуулах тухай хуулийн төсөлд холбогдох судалгаа, мэдээлэл, танилцуулгыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж, санал солилцов.

Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Захиргааны хэргийн танхимын тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж, шүүгч Дашдоржийн Мөнхтуяаг Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр санал нэгтэйгээр сонголоо.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН ДАШДОРЖИЙН МӨНХТУЯА

Дашдоржийн Мөнхтуяа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд шүүгчээр 9 жил 5 сар ажиллаж байна.

  • 2016-2019 онд Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн;
  • 2014-2016 онд “Шүүх эрх мэдэл” сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн;
  • 2016-2018 онд Монголын шүүгчдийн холбооны Улсын дээд шүүхийн салбар зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн;
  • 2020 онд Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах дэд ажлын хэсгийн гишүүн;
  • 2021 онд Нийт шүүгчийн Анхдугаар чуулган зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч;
  • 2022 онд Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх арга зүйг тодорхойлох, мэдээллийн дэд бүтцийг оновчтой болгох, холбогдох журам, баримт бичгийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар тус тус сонгогдсон болон томилогдон ажилласан.
  • 2013-2017 онд Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төслийн /IDLO хэрэгжүүлсэн/ Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн сургагч багш;
  • 2015-2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх төслийн /IDLO хэрэгжүүлсэн/ Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн сургагч багш;
  • 2014-2016 онд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Нотариатын танхимын дотоод сургалтад “Хуульчийн ёс зүй”, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шийдвэр гаргах эрх”, “Нотлох баримт бүрдүүлэх зарчим” сэдвийн сургагч багш;
  • 2014-2021 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Улсын дээд шүүхээс зохион байгуулдаг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан дотоод сургалтуудад “Улсын бүртгэлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Татварын маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Шүүхээс хууль тайлбарлан хэрэглэхэд анхаарах асуудлууд”, “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын агуулга”, “Нотлох баримтыг үнэлэх онол, практикийн асуудлууд” зэрэг сэдвийн давтан сургалтын багшаар тус тус ажилласан.
  • 2013 онд “Нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн тулгамдсан асуудал" эрдэм шинжилгээний бага хуралд “Ашигт малтмалын эрх зүй дэх өмчийн эрхийн зарим асуудал”;
  • 2014 онд “Захиргааны хэргийн шүүх 10 жил” Олон улсын онол практикийн бага хуралд “Захиргааны эрх зүй дэх “functus officio” зарчим ба захиргааны албан тушаалтны “шийдвэрээ хүчингүй болгох” эрхийн зарим асуудал”;
  • 2016 онд “Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын менежментэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” онол практикийн бага хуралд “Төрийн албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг шүүхээр шийдвэрлэж буй практик, анхаарах асуудлууд”;
  • 2018 онд “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудлууд” Олон улсын эрдэм шинжилгээний II хуралд “Захиргааны эрх зүй дэх обьектив, субьектив эрхийн зарим асуудал: Албан тушаалтны эрх “хуулиар зөвшөөрөгдөөгүй бол хориглогдох” зарчимд үндэслэгдэх нь”;
  • 2021 онд “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудлууд” Олон улсын эрдэм шинжилгээний III хуралд "Засгийн газрын шийдвэрт шүүхийн хяналтыг хэрэгжүүлж буй Монгол Улсын практик, зарим асуудал" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, хэвлүүлсэн. Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төслийн хүрээнд “Ашигт малтмалын эрх зүй” гарын авлагыг 2014, 2017 онд хамтран бүтээж хэвлүүлсэн байна.
Эрээн хотын хөл хориог цуцлах шийдвэр гаргажээ
Эрээн хотын хөл хориог цуцлах шийдвэр гаргажээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ