Эрээн хотын хөл хориог цуцлах шийдвэр гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Эрээн хотын хөл хориог цуцлах шийдвэр гаргажээ

Эрээн хотын хөл хориог цуцлах шийдвэр гаргажээ

Эрээн хотын Шуурхай штабын мэдээллээр, 2022 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 17 цагаас эхлэн тус хотын дунд эрсдэлтэй гурван бүсээс бусад газрын хөл хориог цуцлах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээх шийдвэр гаргасан байна.

Дээрх шийдвэртэй холбоотойгоор Эрээн хотын Шуурхай штабаас зохион байгуулалтын дараах арга хэмжээг авахаар болжээ. Үүнд:

  • Хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх
  • Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд 7 хоног нэгдсэн тусгаарлалтад байх
  • Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд 7 хоног гэрийн тусгаарлалтад байх
  • Бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа 3 хоногт 2 удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
  • Хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх гэжээ.
Улсын аварга О.Хангайн хүндэтгэлийн наадмын түрүү бөх 10 сая төгрөг ГАРДАНА
Улсын аварга О.Хангайн хүндэтгэлийн наадмын түрүү бөх 10 сая төгрөг ГАРДАНА
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ