“Улсын эх дагина” тусгай үзэсгэлэнг Богд хааны ордон музейд нээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 26 секунд

“Улсын эх дагина” тусгай үзэсгэлэнг Богд хааны ордон музейд нээлээ

“Улсын эх дагина” тусгай үзэсгэлэнг Богд хааны ордон музейд нээлээ

“Улсын эх дагина” тусгай үзэсгэлэн Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн есдүгээр сарын 15-наас 25-ныг дуустал өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд үзэгчдийн хүртээл болох юм.

Загарвардийн хаан нь улс гүрнээ амар хялбар харшлах саадгүй захирахын тулд урьд үйлдсэн агуу их буяныхаа хүчээр хаан төрийн долоон эрдэнэ эзэмшдэг гэж Буддын шашинд үздэг. Тиймээс VIII Богд номт хаадын уламжлал ёсоор төрийн долоон эрдэнэтэй болсон нь түүнийг шашны тэргүүнээс төрийн хаан болсныг гэрчилдэг. Төрийн долоон эрдэнийн гурав дахь нь хатан эрдэнэ.

Монгол Төрийн хатан Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон бэйс Цанлигдоржийн хошууны нутагт Цэндийн гэр бүлд 1874 онд мэндэлжээ. Дондовлхам хатанд төрөөс олгосон гурван удаагийн алтан өргөмжлөл түүнийг монгол хятад орос гурван улсад бүс нутгийн хэмжээнд монгол Төрийн хатан гэж хүлээн зөвшөөрсөн явдал юм. Энэ баримт түүнийг монгол төрийн түүхэн дэх хосгүй хувь заяатай төрийн хатан болохыг гэрчилж үлджээ.

1902 онд Чин улсаас “Цагаан дара ноён” цол хүртсэний дараа Эх дагинын үйл ажиллагаа идэвхжиж, Их Хүрээний 28 аймаг дээр нэмэн Эх дагинын аймаг Сангай гэх өөрийн аймгийг байгуулж удирдав. Энэ аймаг нь Дамжандорлиг шүтээнтэй, гар урчууд, оёдолч, хатгамалч нарын 120 гаруй хүнээр ёслолын урлал хийлгэдэг Монголын урчуудын урлалын бие даасан анхны нэгж болсон юм. Дондовлхам нь Хүүхэн хутагтын хүрээний жод лүйжингийн ёсны “Мянган хандмаагийн хурал”-д сууж, Ноён хутагтын лүйжингийн их бага жүд, Сэцэн ханы хуучин уламжлалын Тантонжалбуугийн лүйжингийн жүд дамжлагатай, шашинд сүжигтэй, уртын дуу сайхан дуулдаг хүн байжээ. “Ум а хум базар гүрү бадма сидди хум” гэх Ловон Бадамжунайн тарнийг тоонд нь хүртэл уншсан гэдэг.

Хатан Хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно
Хатан Хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ