Маргаашаас эхлэх номын баярт 400 гаруй ААН, байгууллага оролцоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Маргаашаас эхлэх номын баярт 400 гаруй ААН, байгууллага оролцоно

Монгол Улс даяар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ыг “Илүү их уншъя” уриатай тэмдэглэх ба нийслэлд Сүхбаатарын талбайд үзэсгэлэн болно. Мөн орон нутгийн төв талбай бүр энэ жишгээр номын баярыг тэмдэглэх аж.

Маргаашаас буюу есдүгээр сарын 16-нд эхэлж гурван өдрийн турш үргэлжлэх номын баярт 400 гаруй ААН, байгууллага оролцох юм.

“Энэ өдрүүдэд маш олон хөтөлбөр зохион байгуулна. Нийтийн урлаг, спортын тэмцээн болно. Шинэ ном, зохиолын үзэсгэлэн дэлгэнэ. Номын соёлыг хүндэтгэн дээдэлдэг хүмүүстэй алдартай зохиолчид уран бүтээлийн ярилцлага хийнэ” хэмээн Нийслэлийн соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр зохион байгуулагчид онцоллоо.

Шадар сайд С.Амарсайхан Австралийн холбооны улсад айлчилж байна
Шадар сайд С.Амарсайхан Австралийн холбооны улсад айлчилж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ