Манай улсын нийт гадаад өр 2022 оны эхний хагас жилд 33.3 тэрбум ам.доллар болжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 271.5 (0.8%) сая ам.доллароор өсөж, өмнөх улирлаас 545.1 (1.6%) сая ам.доллароор буурсан үзүүлэлт аж.
Гадаад өр өмнөх оны мөн үеэс өсөхөд,
- Шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 156.3 (1.3%) сая ам.доллар,
- Бусад салбарынх 470.3 (5.4%) сая ам.доллар,
- Төв банкных 244.7 (10.9%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.
Нийт гадаад өрийг харвал,
- 12.1 (36.5%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг,
- 9.2 (27.6%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх,
- 8.1 (24.2%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,
- 2.5 (7.5%) тэрбум ам.доллар нь Төв банкных,
- 1.4 (4.2%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх эзэлж байна.
Харин Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 191.5 (12.1%) сая ам.доллар, Засгийн газрын гадаад өр 408.6 (4.8%) сая ам.доллароор буурсныг мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын нийт өр энэ оны эхний хагас жилд 28.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (5.3%) их наяд төгрөг, өмнөх улирлаас 980.9 (3.6%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт байна. Нийт өрөөс оны эхний хагас жилд үндсэн төлбөрт 381.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 108.5 тэрбум төгрөг төлөгдсөн аж.
Тодруулбал,
- Дотоод өр өмнөх оны мөн үеэс 514.3 (49.2%) тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 14.6 (1.5%) тэрбум төгрөгөөр, барих, шилжүүлэх төрлийн концесс 270.7 (35.5%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан аж.
- Харин гадаад өр 2.2 (9.2%) их наяд төгрөгөөр өсжээ.
Засгийн газрын нийт өрөөс оны эхний хагас жилд үндсэн төлбөрт 381.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 108.5 тэрбум төгрөг төлөгдсөн.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо