Монгол, Хятадтай хийсэн худалдааны эргэлт өсөлттэй байгаа талаар Путин мэдээлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол, Хятадтай хийсэн худалдааны эргэлт өсөлттэй байгаа талаар Путин мэдээлжээ

Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт Узбекистаны Самарканд хотод боллоо. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2021 онд Хятад, Монгол хоёр улстай хийсэн худалдааны эргэлт 142 тэрбум ам.доллар давж, энэ оны эхний хагаст дахин 30 хувиар өссөн гэж мэдэгджээ.

Путин "Худалдааны эргэлт жилээс жилд нэмэгдэж байна. Гурван талт хэлэлцээр хийж, хамтран ажиллаж эхэлсэн 2014 онтой харьцуулахад ОХУ-ын Хятад, Монголтой хийсэн худалдааны нийт хэмжээ бараг 60 хувиар нэмэгдэж, 2021 онд 142 тэрбум доллар давлаа. Энэ оны эхний хагас жилд энэ үзүүлэлт 30 хувиар өссөн” гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нартай уулзахдаа хэлсэн байна.

Эх сурвалж: Риа Новости

Монголд олон улсын хуурай боомт байгуулах хамтарсан судалгаа хийхээр ярилцав
Монголд олон улсын хуурай боомт байгуулах хамтарсан судалгаа хийхээр ярилцав
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ