Энэ долоо хоногт зам тээврийн ослоор 5 хүн амиа алдаж, 48 хүн гэмтэж бэртжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Энэ долоо хоногт зам тээврийн ослоор 5 хүн амиа алдаж, 48 хүн гэмтэж бэртжээ

Есдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 972 дуудлага мэдээлэл бүртгэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 48 хүн гэмтэж бэртсэний

  • 25 нийслэлд,
  • 23 орон нутагт байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь хохирчээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөсөн 15 осол бүртгэж, 18 хүн гэмтсэн.
  • Мөргөлдсөн 2 осол бүртгэж, 3 хүн гэмтсэн.
  • Үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол бүртгэж, 4 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Мөргөлдсөн 4 осол бүртгэж, 7 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.
  • Онхолдсон 9 осол бүртгэж, 7 хүн гэмтэж, 3 хүний амь хохирсон.
  • Явган зорчигч мөргөсөн 6 осол бүртгэж, 6 хүн гэмтсэн.
  • Бусад байдлаар 2 осол бүртгэж 3 хүн гэмтсэн.

Хүүхэд өртсөн 12 осол бүртгэж, 13 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 10 нь явганаар зорчиж байжээ.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 401 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 292, орон нутагт 109 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА

С.Энхболд: Эмнэлэгт цаг аваад сарын дараа үзүүлэх нь аль ч улсад байдаг хэвийн үзэгдэл
С.Энхболд: Эмнэлэгт цаг аваад сарын дараа үзүүлэх нь аль ч улсад байдаг хэвийн үзэгдэл
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ