Румын улсын Мамаиа хотод есдүгээр 5-17-нд 2022 оны өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Уг тэмцээний 15-16 насны охидын ангилалд Монгол Улс,"Гэгээн арвай" клуб,Төрийн банкны тамирчин дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлжээ.
Ийнхүү тэргүүлснээр дэлхийн хошой аварга болж байгааг Монголын Шатрын Холбооноос мэдээлэв.
Д.Мөнхзул найман жилийн өмнө 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж анхны дэлхийн аваргын цомоо өргөж байжээ.