Энэ сарын 25-нд буюу өчигдөр шөнө 00:30 цагт ОХУ иргэн Д хил дээр танилцсан Баянгол дүүрэгт оршин суудаг А-тай хамт иргэн Г-ийн гэрт зочлон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ иргэн Г-тэй маргалдаж улмаар дагзан тус газарт нь алхаар цохиж гэмтээсэн хэрэг гарчээ.
ОХУ ын иргэн Д өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар ОХУ-ын иргэн Д энэ сарын 22-23-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрсэн байна.