“Улаанбаатар хотод АИ-92 авто бензиний жижиглэнгийн үнэ ₮2,390, нэг литр дизелийн түлш ₮3,380 байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 39 секунд

“Улаанбаатар хотод АИ-92 авто бензиний жижиглэнгийн үнэ ₮2,390, нэг литр дизелийн түлш ₮3,380 байна“

Монгол Улсын Засгийн газар АИ-92 авто бензиний гаалийн татварыг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн он дуустал тэглэх шийдвэр гаргасан бөгөөд Онцгой албан татварыг 2018 оноос тэглэсэн билээ.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон гуравдугаар сард “Роснефть” компанитай хэлцэл хийсний үр дүнд АИ-92 авто бензиний үнэ тонн тутамд 1,110 ам.доллараас буурч, манай улс тонныг нь 840 ам.доллароор худалдан авч, импортолж байна.

Онцгой болон Гаалийн албан татварыг тэглээгүй, Роснефть компанитай хэлцэл хийхгүйгээр 4 дүгээр сарын газрын тосны бүтээгдэхүүний үнийн дундаж үнээр борлуулбал өнөөдөр бензин нэг литр нь 3,330 төгрөгт хүрэх байсан.

Дээрх арга хэмжээний үр дүнд литр тутамд нэмэгдэх байсан 940 төгрөгийн өсөлтөөс сэргийлж, ойрын гурван сард үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүлжээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод АИ-92 авто бензиний жижиглэнгийн үнэ 2,390 төгрөг, нэг литр дизелийн түлшийг 3,380 төгрөгөөр борлуулж байна.

Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажил эхэлж буй энэ үед дизель түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бууруулж, “0” төгрөг болгосон юм.

Улсын тэргүүний дөрвөн сумыг шалгаруулж, тус бүр 100 сая төгрөгөөр шагнах шийдвэр гарчээ
Улсын тэргүүний дөрвөн сумыг шалгаруулж, тус бүр 100 сая төгрөгөөр шагнах шийдвэр гарчээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ