“Гурилан бүтээгдэхүүний үнийг нэмэхээр боллоо“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

“Гурилан бүтээгдэхүүний үнийг нэмэхээр боллоо“

Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлэл хийж байна.

Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд гурилан бүтээгдэхүүний 900 орчим үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, 30 орчим мянган хүн ажиллаж байна. Тэдний ар гэр үр хүүхэд гэж авч үзвэл 100 орчим мянган хүн болно.

Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд 24 цаг тасралтгүй ажиллаж, хүн амаа эрүүл аюулгүй хүнсээр хангах үйл ажиллагаа явуулдаг хариуцлагатай салбар юм. Сүүлийн 2-3 жил салбарт хүндрэлтэй нөхцөл байдал бий болж байгаа. Зарим нэг үйлдвэр, цехийн үйл ажиллагаа доголдож, хааж байгаа. Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл ихээр нөлөөлж байна.

Гурилан бүтээгдэхүүний салбарт ч мөн адил үнийн өсөлтийн асуудал давагдашгүй хүчин зүйл болоод багагүй хугацааг өнгөрүүлсэн. Гурилан бүтээгдэхүүний үнийг нэмэхээр боллоо" гэв.

Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх болсон шалтгаан:

  1. Хил гаалийн ойлгомжгүй байдал, тээвэр ложистикийн үнийн нэмэгдэл
  2. Авто бензин, дизель түлшний үнийн нэмэгдэл гэдгийг хэллээ.
Малын эрэлд явсан хилийн цэргийн ангийн алба хаагч модноос боомилсон байдалтай олджээ
Малын эрэлд явсан хилийн цэргийн ангийн алба хаагч модноос боомилсон байдалтай олджээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ