Монголын дөрвөн баг PUBG Mobile-ын Өмнөд Азийн аваргын төлөө тоглоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монголын дөрвөн баг PUBG Mobile-ын Өмнөд Азийн аваргын төлөө тоглоно

Монголын дөрвөн баг PUBG Mobile-ын Өмнөд Азийн аваргын төлөө тоглоно

PUBG Mobile-ын мэргэжлийн лигийн Өмнөд Азийн Намрын лигийн финал буюу "PUBG Mobile Pro League - South Asia Fall 2022" тэмцээн өндөрлөлөө.

Балба, Бангладеш, Монголын шилдэг 16 баг өрсөлдсөн тэмцээнд Балбын "High Voltage" баг түрүүлж Монголын "Deadeye Warriors" баг удааллаа.

Тэмцээний шилдэг 10 баг Өмнөд Азийн аваргын төлөө өрсөлдөх эрх авах байсан бөгөөд финалд өрсөлдсөн Монголын дөрвөн баг (IHC Esports, Godlike Stalwart, Deadeye Warriors, Mabetex Esports) дөрвүүлээ аваргын төлөө өрсөлдөх эрхээ авлаа.

Өмнөд Азийн аварга буюу "PUBG Mobile Pro League - South Asia Championship Fall 2022" тэмцээн энэ сарын 13-нд эхэлнэ. Тус тэмцээний шилдэг гурван баг дэлхийн аваргад оролцох эрхээ авах юм.

Финалын шилдэг тоглогчоор Deadeye Warriors багийн EAST922 шалгарсан.

БШУЯ: Сурагчдын I улирлын амралт 12-р сарын 19-нөөс эхэлнэ
БШУЯ: Сурагчдын I улирлын амралт 12-р сарын 19-нөөс эхэлнэ
 
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.