Өнөөдрөөс эхлэн гэрлэн дохиогүй гарцны хажууд байрлуулсан шар дарцгаар зам гарах гэж байгаа хүн жолоочид дохио өгнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Өнөөдрөөс эхлэн гэрлэн дохиогүй гарцны хажууд байрлуулсан шар дарцгаар зам гарах гэж байгаа хүн жолоочид дохио өгнө

Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой “Шар дарцаг” аян өнөөдөр эхэлж байна. Аян арваннэгдүгээр сарын 17-ныг дуустал нэг сарын хугацаатай нийслэлийн хэмжээнд үргэлжилнэ.

Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа дарцаг өргөж гарах дадал хэвшлийг суулгах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход аяны зорилго оршиж байгааг холбогдох албаныхан мэдээллээ.

Шар дарцгийг гэрлэн дохиогүй гарцны хажууд байрлуулснаар зам гарах гэж байгаа хүн дарцгийг авч, жолоочид дохио өгнө. Гарцаар гарсны дараа шар дарцгийг зориулалтын саванд буцааж хийх юм байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарт Туркийн их сургуулиас хүндэт доктор цол олгов
УИХ-ын дарга Г.Занданшатарт Туркийн их сургуулиас хүндэт доктор цол олгов
 
“Ногоон автобус“-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын 98 хүнийг гэрчээр дууджээ
“Ногоон автобус“-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын 98 хүнийг гэрчээр дууджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.