Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулжээ

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулжээ

Архангай аймгийн Засаг дарга Мишкагийн Батжаргалыг албан тушаалаас нь огцруулах захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 11-нд гаргажээ.

Захирамжид:

1. Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2.3 дахь заалтыг үндэслэн Мишкагийн Батжаргалыг Архангай аймгийн Засаг даргын албан тушаалаас огцруулсугай.

2. Архангай аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Засаг даргын орлогч Ванчигийн Мөнхбатад даалгасугай" гэжээ.

Ташрамд мэдээлэхэд Архангай аймгийн ИТХ-ын хуралдаан өнгөрсөн есдүгээр сарын 29-ны өдрийн 30-нд болсон. Энэ хуралдааны хэлэлцэх асуудалд тус аймгийн Засаг дарга М.Батжаргалд улс төрийн хариуцлага тооцож, огцруулах асуудлыг АН-ын зарим төлөөлөгчид оруулсны дагуу хэлэлцсэн байна.

Уг асуудлыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонх дэмжиж аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулах тухай хүсэлтийг Ерөнхий сайдад уламжилжээ.

М.Батжаргал нь 2021 оны наймдугаар сараас Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж эхэлсэн билээ. Сонирхуулахад тэрбээр Архангай аймгийн Булган сумын харьяат, Үндэсний бөхийн улсын харцага цолтой аж.

Авлигыг мэдээлэх тусгай дугаарт өнгөрсөн долоо хоногт 215 дуудлага иржээ
Авлигыг мэдээлэх тусгай дугаарт өнгөрсөн долоо хоногт 215 дуудлага иржээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ