“Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Гадаад харилцааны яам, Архивын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтран монгол бичгээр албан хэрэг хөтлөх зааварчилгаа өгөх сургалтыг энэ сарын 21-ний өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.
Уг сургалтад төрийн 1000 гаруй албан хаагч болон хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй ДТГ-ын ажилтнууд цахимаар оролцон, баримт бичгийн хэвлэмэл хуудсыг монгол бичгээр үйлдэх, тавигдах үндсэн шаардлага стандарттай танилцаж, хэрхэн турших, хэвлэх, хэрэглээний фонтыг суулгах, бичих арга зүйд суралцав.