Истанбул хотын төв гудамжинд бөмбөг дэлбэрч, зургаан хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 4 секунд

Истанбул хотын төв гудамжинд бөмбөг дэлбэрч, зургаан хүн амиа алджээ

Истанбул хотын төв гудамжинд бөмбөг дэлбэрч, зургаан хүн амиа алджээ

БНТУ-ын хамгийн том хот болох Истанбулд өчигдөр 16.20 цагт бөмбөг дэлбэрсэн байна. Дөрвөн хүн газар дээрээ, хоёр иргэн эмнэлэгт амиа алдсан байна.

Ерөнхийлөгч Рэжэп Таип Эрдоган бидний олж авсан одоогийн мэдээллээр алан хядах ажиллагаа байж болзошгүй гэжээ.

Хоёр иргэний биеийн байдал хүнд, нийт 81 хүнийг эмнэлэгт хүргэснээс 39 нь эмнэлгээс гарчээ.

БНТУ-ын Хууль зүйн сайд “Нэг эмэгтэй банканд 40-45 минут суусны дараа гарч явжээ. Удалгүй дэлбэрэлт болсон. Бид энэ эмэгтэйг холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байна” гэсэн байна.

Ням гарагт цаг агаар дулаан байсан тул хотын төв хүн ихтэй байжээ. Энэ явдлын дараа олон нийтийн сүлжээнд өдөөн хатгасан агуулга бүхий зүйл түгээсэн хэмээн 25 хаягийг шалгаж эхэлсэн байна.

Газар хөдлөлтийн үнэлгээ хийх, паспортжуулах шаардлагатай 915 барилга байна
Газар хөдлөлтийн үнэлгээ хийх, паспортжуулах шаардлагатай 915 барилга байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ