“Гоёл 2023” наадмын ТОП моделиор Б.Баярцацрал тодорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Урлаг
Огноо
Унших
0 минут 46 секунд

“Гоёл 2023” наадмын ТОП моделиор Б.Баярцацрал тодорлоо

33 дахь удаагийн "Гоёл 2023" наадам өнөөдөр Шангри Ла зочид буудалд болж, шилдгийн шилдэг топ моделиор загвар өмсөгч Б.Баярцацрал шалгарлаа.

Мөн тус наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр М.Нармандах, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр н.Ачтай нар тодорсон юм.

Жил бүрийн загварын чиг хандлагыг тодорхойлдог тус наадам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас хойшилсны эцэст ийнхүү зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулав.

Энэ удаагийн наадамд эрэгтэй, эмэгтэй нийт 60 гаруй загвар өмсөгч шалгаран оролцож, шилдэг дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилууллаа.

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна
 
Москвагийн халдлагын үеэр 100 гаруй хүн сураггүй алга болжээ
Москвагийн халдлагын үеэр 100 гаруй хүн сураггүй алга болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.