Сүхбаатар Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Э.Чинзориг миний бие, 18 дугаар Хорооны ИНХ-ын тэргүүлэгч Ч.Мөнхжаргалын хамтаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 166 дугаар цэцэрлэгийн 220 хүүхэд, цэцэрлэгт хамрагдаагүй 90 бяцхан хүүхдүүддээ чин сэтгэл шингэсэн гарын бэлгээ гардууллаа. Айл гэрийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй-хүүхэд багачууд Та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлж, сурч мэдэх, сайн хүмүүн болох аяны тань харгуйг сүү өргөн мялаая!