Жүдо бөхийн УАШТ Монгол бөхийн өргөөнд болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 33 секунд

Жүдо бөхийн УАШТ Монгол бөхийн өргөөнд болно

2023 он бол олимпын өмнөх жил гэдгээрээ онцлогтой бөгөөд жүдо бөхийн тамирчдын хувьд энэ жилийн эхний тэмцээн улсын аварга шалгаруулах тэмцээнээр эхэлнэ. 2023 оны жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-16-нд Монгол бөхийн өргөөнд зохиогдох нь ээ.

Дээрх тэмцээний дараа их дуулга, гранпри тэмцээнүүд манай цагаан өмсгөлтнүүдийг хүлээж байна. Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчдын энэ жилийн эхний олон улсын тэмцээнд энэ сарын 27-29-нд Португалийн Алмада хотноо болон Португалийн гранпри тэмцээнээр үргэлжилнэ.

Тэмцээнд 36 улсын тамирчин оролцох төлөвтэй байна. Түүний дараа Парисын их дуулга тэмцээн ирэх хоёрдугаар сарын 4-5-нд болно. Манай тамирчид энэ онд зохиогдох их дуулга, гранпри тэмцээнүүдэд оноо цуглуулж явсаар, ДАШТ залгана.

Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо аравдугаар сард зохиогдсон бол энэ жилийнх ирэх тавдугаар сард Катарын нийслэл Доха хотноо зохиогдоно. “Доха-2023” жүдо бөхийн ДАШТ-ийг зохион байгуулах хорооны спортын хорооны дарга Эйд Аль Мурайхи тэмцээний талаар сэтгэгдлээ хэлэхдээ “ОУЖБХ-ноос жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тугийг хүлээн авсан нь бидний хувьд туйлын нэр төрийн хэрэг юм. Удахгүй болох жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах нь Катар Улс манай бүс нутагт жүдо бөхийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаагийн хувьд бас нэг хөшүүрэг боллоо” гэж байлаа.

Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч ноён Мариус Визер “Жүдо бөх дэлхийн өнцөг булан бүрт Узбекистанаас Катар хүртэл аялж, үнэт зүйлээ түгээж байна. “Парис-2024” олимпын наадам ойртож байгаа энэ үед жүдогийн гэр бүл Дохад нэгдэх нь сэтгэл догдлуулж байна" гэжээ.

Өнгөрсөн жилийн хувьд Монголын жүдо бөхийн тамирчид олон улсаас 45 медаль хүртсэн. Энэ жил уг амжилтаа бататгаж, олимпын өмнөх жил олон арван түүхэн ялалт байгуулахыг хүсье.

Таван жил техникийн үзлэгт хамрагдаагүй 162,008 тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах жагсаалтад орсон эсэхийг шалгах ЗААВАР
Таван жил техникийн үзлэгт хамрагдаагүй 162,008 тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах жагсаалтад орсон эсэхийг шалгах ЗААВАР
 
Б.Хурцын Унгар улсад суух үнэмлэхийг хүчингүй болгожээ
Б.Хурцын Унгар улсад суух үнэмлэхийг хүчингүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.