Монгол Улсад Камила Валиева тэргүүтэй ОХУ-ын зэрэглэл өндөртэй уран гулгагчдын хамтарсан шоу тоглолт хийхээр "Мөсөн Өргөө"-ний Бизнес хөгжил, маркетингийн алба хүсэлтээ явуулсан аж. Энэ талаар холбогдох албаны хүнээс тодрууллаа.
"Мөсөн Өргөө"-ний Бизнес хөгжил, маркетингийн албаны дарга Э.Билэгсэд "Тавдугаар сард ОХУ-ын тамирчин Камила Валиева тэргүүтэй уран гулгагчидтай хамтарсан шоу тоглолт хийхээр хүсэлтээ явуулсан. Уг шоу тоглолтод ОХУ-ын шилдэг дөрөв болон бусад зэрэглэл багатай уран гулгагчдыг ирүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа.
Тухайн цаг үеийн байдал, уран гулгагчдын цаг заваас шалтгаалж албан ёсны шийдвэр гарна. Гэхдээ уран гулгагчдыг авч ирэх тал дээр чадахаараа ажиллаж байна" гэв.