Телевизээр эд мөнгөний хонжворт сугалаа явуулах, бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулан үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр худалдан борлуулах нэвтрүүлэг гаргахыг хоригложээ.
Харин эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах нэвтрүүлэгт сугалааны тохирлыг дамжуулах нь хамаарахгүй аж.
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос/ХХЗХ/ телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах хэлбэрийн нэвтрүүлгийг нэгдүгээр сарын 9-ний дотор зогсоох мэдэгдэл хүргүүлсэн байна.
Тус газарт иргэдээс телевизүүдээр эд мөнгөний хонжворт сугалаа сурталчлан борлуулсан нэвтрүүлэг ихээр хийж байгаа нь соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүргээ гүйцэтгэхгүй байна гэсэн гомдол тасралтгүй ирсний дагуу журамдаа өөрчлөлт оруулжээ.