Давос: Оросын төлөөлөгчгүйгээр Украины дайныг хэлэлцэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
2 минут 48 секунд

Давос: Оросын төлөөлөгчгүйгээр Украины дайныг хэлэлцэнэ

Давос: Оросын төлөөлөгчгүйгээр Украины дайныг хэлэлцэнэ

Дэлхийн эдийн засгийн форум жил бүр Швейцарийн Альпийн нуруун дахь Давос хотноо уламжлал болон зохиогддог. Тус чуулга уулзалт өнөөдөр эхэлж, урьд өмнө нь байгаагүй олон тооны улс төр, бизнесийн төлөөлөл оролцож буйгаараа анхаарал татаж байна. Тодруулбал, "JP Morgan", "Goldman Sachs" зэрэг томоохон санхүүгийн компаниудын гүйцэтгэх захирлууд, эрчим хүчний компаниудын төлөөлөгчид, олон улсын улстөрчид зэрэг 600 гаруй хүн Давосын чуулганд оролцож байгаа аж.

Чуулга уулзалтад Германы канцлер Олаф Шольц болон Испани, Өмнөд Солонгос, Филиппин, Польш зэрэг 51 орны төрийн тэргүүн, 56 сангийн сайд, 19 төв банкны захирал, 30 худалдааны сайд, 35 улсын гадаад хэргийн сайд нар оролцож байна.

Мөн ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева, Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Хятадын Ерөнхий сайдын орлогч Лю Хэ нар хүндэт зочдын тоонд багтжээ. Хэдийгээр чуулганы гол сэдвүүдийн дунд Украины дайны асуудал байгаа ч ОХУ-аас улс төр, бизнесийн төлөөллийг оролцуулаагүй.

Цар тахалтай холбоотой гурван жил үргэлжилсэн эдийн засгийн тодорхойгүй байдлын дараа олон улсад тулгараад буй эрчим хүчний үнийн хөөрөгдөл, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон чухал асуудлыг уг чуулганаар эхэлцэж, гарц хайна.

Энэ жилийн уулзалт "Тархай ертөнц дэх хамтын ажиллагаа" сэдвийн дор болж байгаа нь тахал өвчний дараа дэлхийн зах зээл, улс төрийн харилцаанд гарсан өөрчлөлтийг харуулж байна.

Чуулганы үеэр амьжиргааны өртөг, хөдөлмөрийн зах зээл, байгалийн гамшиг, цаг агаарын эрс тэс үзэгдэл, 2023 онд дэлхийн эдийн засгийн уналтаас хэрхэн сэргийлэх, эрчим хүчний тогтворгүй байдал, цар тахлын халдвар зарим оронд сэргэсэн зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Германы эдийн засагч Клаус Шваб 1971 онд Давос хотноо Европын компанийн удирдлагуудыг цуглуулан уулзсанаар Дэлхийн эдийн засгийн форумын эхлэл тавигдсан гэж үздэг. Түүний зорилго нь шийдвэр гаргагчид, корпорацийн удирдлагуудын хооронд олон улсын хэмжээний асуудлаа ярилцаж, туршлага судлахад зориулсан чуулганыг байгуулах байв.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Хумхаа өвчин хүндэрвэл нас барах аюултай
Хумхаа өвчин хүндэрвэл нас барах аюултай
 
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.