Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар Хөгжлийн банкны сонсголд гэрчээр оролцож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 15 секунд

Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар Хөгжлийн банкны сонсголд гэрчээр оролцож байна

Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар Хөгжлийн банкны сонсголд гэрчээр оролцож байна

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.

Одоо “Эрд хул” компанийн Хөгжлийн банкнаас авч, төлсөн зээлийг хэлэлцэж байна.

Сонсголд Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар гэрчээр оролцож байна. УИХ-ын гишүүн Т.Доржханд “Д.Хүрэлбаатар та өмнө нь ЖДҮХС-гаас зээл авч байсан. Өнөөдөр та гэрчээр оролцож байна. Зээл авахад нөлөөлсөн үү?” гэж асуув.

-Манай гэр бүлийн хүн ЖДҮХС-аас зээл авч, одоо ч компани нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Би 2019оны тавдугаар сард ажлаа хүлээлгэн өгч, шалгуулсан. Миний төрсөн дүү “Эрд хул” компанийн захирал тул Хөгжлийн банкнаас зээл авсан. Би зээл авахад нь нөлөөлөөгүй. Уурхайд хөрс нурсан, ковидын улмаас хүндрэл гарч, зээлээ цагт нь төлж чадаагүй юм билээ. Өнөөдөр дүү маань ирсэнгүй. Өөрөө их л зүйл ярих байсан байх. Өнгөрсөн онд зээлээ төлж дуусгасан. Би гэр бүлийн хүнийхээ болон дүүгийнхээ бизнест оролцдоггүй.

Гэтэл намайг эдгээртэй холбон, сэжигтнээр дуудан шалгасан. Миний гэм бурууг батлаагүй. Төрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүл, ойр дотнын хүмүүс нь бизнес хийж болохгүй, зээл авч болохгүй гэсэн хуулийн заалт манай улсад байхгүй. Шүүхээр нотлох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. Гэм бурууг гэр бүлд нь нялзааж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалт бий шүү дээ. Гэтэл эдгээр заалтыг санаатайгаар зөрчин, зарим хүний нэр хүндэд санаатай халдаж байна. Өнөөдрийн сонсголыг зохион байгуулсанд талархаж байна гэв.

Стратегийн чухал бүсэд АНУ, Хятадын сургуулилалт давхцав
Стратегийн чухал бүсэд АНУ, Хятадын сургуулилалт давхцав
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ