Аваргуудын эзгүйд залуу жүдочид медалийн тавцанд зогслоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 57 секунд

Аваргуудын эзгүйд залуу жүдочид медалийн тавцанд зогслоо

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 46, эмэгтэйчүүдийн 31, холимог багийн 9 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд гурван өдөр үргэлжилж дууслаа.

Тэмцээнд нийт 34 клуб, байгууллагын 283 тамирчин бүртгүүлэн оролцсон бөгөөд эрэгтэй 7, эмэгтэй 7 жин болон холимог багийн төрөлд аваргуудаа шалгарууллаа.

Холимог багийн төрөлд "Алдар" спорт хороо тэргүүлсэн бол "Хилчин" клуб мөнгөн медаль хүртсэн байна.

Тэмцээний үеэр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар -90 кг жинд зодоглосон. Өдгөө 38 настай тэрээр хүрэл медалийн төлөө барилдсаны дараа албан ёсоор эх спортоосоо зодог тайлсан юм.

-81 кг жингийн чансаагаар тэргүүлэгч Г.Болор-Очир финалд Б.Батболдод ялагдсан бол жин өгссөн Н.Хадбаатар хүрэл медаль хүртсэн байна. Олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн -66 кг жинд хүрэл медаль хүртсэн бол Б.Эрхэмбаяр аваргалсан.

-52 кг жинд Б.Хорлоодойг эзгүйд Л.Сосорбарам манлайлсан бол -57 кг жинд Л.Энхрийлэн эзгүйд М.Ичинхорлоо тэргүүллээ.

-48 кг жинд сүүлийн гурван жил дараалан финалдаж буй хоёр дахин учраа таарахад Б.Баасанхүү түрүүлж, Г.Наранцэцэг мөнгөн медаль хүртлээ.

-60 кг жинд Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболдыг ялсан залуу мастер Б.Сүхбат алтан медаль зүүсэн бол Э.Сумъяабазар мөнгөн медаль хүртэв.

Жин өгссөн Б.Баасанжаргал -70 кг жинд түрүүлсэн бол залуу мастер О.Хүслэн -78 кг жинд түрүүлсэн. Харин -73 кг жинд дэлхийн аварга Ц.Цогтбаатарыг эзгүйд жин буурч барилдсан Б.Эрдэнэбаяр түрүүллээ.

Төмөр замчид салбарын сайдад шаардлага хүргүүллээ
Төмөр замчид салбарын сайдад шаардлага хүргүүллээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ