ХЭҮК гадаад дахь монгол иргэдийн асуудлаар тусгайлсан судалгаа хийнэ
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

ХЭҮК гадаад дахь монгол иргэдийн асуудлаар тусгайлсан судалгаа хийнэ

ХЭҮК гадаад дахь монгол иргэдийн асуудлаар тусгайлсан судалгаа хийнэ

Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдсан “XXI зуунд хүний эрх хамгаалахад Омбудсмений үүрэг” олон улсын бага хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар оролцлоо.

Тус хуралд Ази, Европ, Африк тивийн 41 улсын хүний эрхийн байгууллагын 74 төлөөлөгч оролцсон бөгөөд Комиссын дарга Ж.Хунан “Цар тахлын үеийн хүний эрхийн асуудлууд” гуравдугаар салбар хуралдаанд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Түүнчлэн тус айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Омбудсмен байгууллагатай хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулж, тус улсын Ерөнхийлөгчийн болон Парламентын үйл ажиллагаатай танилцаж, олон улсын хэмжээнд хүний эрхийг түгээмэл байдлаар хамгаалах талаар харилцан туршлага солилцлоо.

Комиссын дарга Ж.Хунан тус албан айлчлалын хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Г.Мөнхбаяр, Консул Ц.Намхайбат нартай уулзаж тус улс болон Азербайжан, Израил улсад байнга болон түр оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрхийн асуудлаар харилцан ярилцсан.

Монгол Улсаас Турк улсад байнга оршин суугаа иргэдийн 55 орчим хувь нь С3 ангилал буюу үйлчилгээний болон жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа бөгөөд уулзалтаар Монгол иргэдийн эрхийг хамгаалах асуудлаар хамтарч ажиллахаар тогтов.

Мөн тус улсын Истамбул хотод суух ерөнхий Консул Ш.Хишигсүрэнтэй уулзаж мэдээлэл солилцож ажиллаа. Тус хотод Монгол Улсын иргэд олноор зорчиж худалдаа арилжаа эрхлэхийн зэрэгцээ оёдол, үйлчилгээ зэрэг жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.

Консул Ш.Хишигсүрэн тус улсад байнга болон түр оршин сууж байгаа Монгол иргэдийн хувьд давхар иргэншлийн асуудал, хүүхдийн хөдөлмөрийн зөрчил, согтууруулах ундааны хамааралтай иргэдийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцлов. ХЭҮК 2023 онд гадаад дахь монгол иргэдийн асуудлаар тусгайлсан судалгааны ажил зохион байгуулах бөгөөд дээрх тулгамдаж буй асуудлыг хамруулан судлахаар боллоо.

Эх сурвалж: ХЭҮК

М.Анхцэцэг улсын аваргын тэмцээнд 12 дахь удаа түрүүллээ
М.Анхцэцэг улсын аваргын тэмцээнд 12 дахь удаа түрүүллээ
 
Приус машины нүүрсэн яндан хулгайлдаг гурван бүлэг, 12 этгээдийг илрүүлжээ
Приус машины нүүрсэн яндан хулгайлдаг гурван бүлэг, 12 этгээдийг илрүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!