823 мянган хүүхдийн мөнгө өнөөдөр дансанд нь орно
 
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 36 секунд

823 мянган хүүхдийн мөнгө өнөөдөр дансанд нь орно

Засгийн газраас хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.

Мөн үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд энэ асуудлыг засахаар ажиллаж байна. Засгийн газраас иргэдэд үйлчилгээ үзүүлж буй агентлагийн шуурхай ажиллаж, тулгамдаж буй асуудлыг нь богино хугацаанд, хүнд сурталгүй олгох чиглэл өгч ажиллаж байна. Хүүхдийн мөнгийг халамжийн нэг төрөл болж олгохоор болсон. Тиймээс нийт хүүхдийн 91 хувь буюу 1 сая 39 мянган хүүхдэд олгоно. Тэдгээрийн өрхийн мэдээллийн сангаас тодорхой болсон 823 мянган хүүхдийн мөнгө өнөөдөртөө багтаж дансанд орно. Энэ нийт хүүхдийн мөнгө авах хүүхдийн 72 хувийг бүрдүүлж байна.

Хүүхдийн мөнгө авах 91 хувьд хамрагдаж байгаа иргэд тайван байх хэрэгтэй. Эдгээр иргэдийн хүүхдүүд цөм хүүхдийн мөнгөө авна. Харин 9 хувьд хамрагдаад байгаа иргэдийн мэдээллийг нягтална. Ямартай ч хүүхдийн мөнгө авах ёстой хүүхэд бүхэн ямар ч хохиролгүй, мөнгөө авна. Тиймээс иргэд тайван байж, ажил гүйцэтгэж байгаа төрийн байгууллагуудад хүндэтгэлтэй хандах нь зүй" гэв.

Ч.Батбаяр: Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа хуулийн дагуу хэрэгжихгүй байна
Ч.Батбаяр: Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа хуулийн дагуу хэрэгжихгүй байна
 
Приус машины нүүрсэн яндан хулгайлдаг гурван бүлэг, 12 этгээдийг илрүүлжээ
Приус машины нүүрсэн яндан хулгайлдаг гурван бүлэг, 12 этгээдийг илрүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!