Украины сайд нисдэг тэрэгний ослоор амь үрэгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
2 минут 10 секунд

Украины сайд нисдэг тэрэгний ослоор амь үрэгдэв

Украины сайд нисдэг тэрэгний ослоор амь үрэгдэв

Киев хотын зүүн захын Бровари орчимд өчигдөр /2023.01.18/ нисдэг тэрэг осолдож, 14 хүн нас баржээ. 14 хүний дотор Украины Дотоод хэргийн яамны гурван гол албан тушаалтан байсан. Тодруулбал, Дотоод хэргийн сайд Денис Монастырский болон тэргүүн дэд сайд Евгений Йенин, төрийн нарийн бичгийн дарга Юрий Лубкович нар амь үрэгдэв. Албаныхны мэдээлснээр нисдэг тэргэнд яамны зургаан ажилтан, нисэх багийн гурван гишүүн байжээ.

Денис Монастырский нь ерөнхийлөгч Зеленскийн дор хамгийн удаан ажилласан улс төрийн зөвлөхүүдийн нэг байсан. 42 настай тэрбээр ерөнхийлөгчийн танхимдаа нэр хүндтэй гишүүнд тооцогддог байжээ. Дайн эхэлснээс хойш тэр пуужингийн довтолгооноос болж амь үрэгдсэн хүмүүсийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэдэг байсан. Тиймээс украинчуудын хувьд танил дотно дүр төрх болсон байжээ. “Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын эхний өдрөөс л Монастырский, Зеленский нар маш дотно байсан” гэж талийгаачийн найз, парламентын гишүүн Мария Мезенцева хэлэв.

Денис Монастырский нас барсан учир Украины Үндэсний цагдаагийн албаны дарга Игорь Клыменког Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.

Осол гарах үед маш өтгөн манантайгаас гадна байшингууд тог цахилгаангүйн улмаас харанхуй байжээ. Аюулгүй байдлын албаныхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Хорлон сүйтгэх ажиллагаа, техникийн доголдол, эс бол хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн үү гэх зэрэг боломжит шалтгаанууд бий.

Давос дахь Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Зеленский цахим хэлбэрээр оролцсон. Тэрбээр нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхийг дэлхийн удирдагчдаас хүсчээ. Мөн өөрийн аюулгүй байдлын төлөө санаа зовохгүй байна гэж хэлэв.

Эх сурвалж: BBC

Герман улс Оросын эрчим хүчнээс хараат бус болсон
Герман улс Оросын эрчим хүчнээс хараат бус болсон
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ