Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа шуурхай зөвлөгөөнийг удирдаж, нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгааг арилгахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цэвэрлэгээ, үйлчилгээнд тавих хяналт зэргийн талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өгөв.
Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-ын дарга Ц.Банзрагч нийтийн үйлчилгээний мэдээллийг танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд 36 тонн бодис, 42.5 тонн давс, 50 тонн дайрга татан авч, 208 тонн бодис, 173 тонн давс, 75 тонн дайрга зарцуулсан байна.
Халиа тошин үүсдэг байршлуудад шалгалт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна
Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа шуурхай зөвлөгөөнийг удирдаж, нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгааг арилгахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цэвэрлэгээ, үйлчилгээнд тавих хяналт зэргийн талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өгөв.
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт 87 хувьтай байгааг мөн үеэр танилцууллаа. Тухайлбал, халиа тошин үүсдэг байршлуудад хяналт, шалгалт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойт орчим, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын гуравдугаар суваг зэрэг байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас баг ажиллаж, 2750 шоо метр мөсөнд суваг гаргаж, 150 шоо метр мөсийг зөөж тээвэрлэснээс гадна шороон хаалт хийсэн байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, замын эгнээ тусгаарлах хайс, хашлага засварлаж, бүрэн бүтэн байдлыг хангаж, угааж цэвэрлэх чиглэлээр 16 байршилд 7270 метр гаруй урт хайсыг цэвэрлэжээ.
Түүнчлэн халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээнд 13,645 байгууллага, 37,290 хүн оролцож, нийт 2.5 сая ам метр талбайн цас, мөсийг арилгаж, 736.4 тонн хог хаягдал цэвэрлэжээ.
Гэр хорооллын гудамж, замыг цэвэрлэхэд анхаарна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, газар нэгжүүдийн уялдааг хангахад анхаарч ажиллах, мөн төв магистрал гудамж, замаас гадна гэр хорооллын гудамж, зам, талбайн цэвэрлэгээнд анхаарахыг онцоллоо. Мөн нийслэлийн нийтийн эзэмшлийн орон сууц, гэр хорооллын дагуух зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байв.
Түүнээс гадна хүйтний эрч сулрах болоогүй, дахин цас орж хүйтрэх төлөвтэй байгаа тул халтиргаа, гулгаанаас сэргийлэх давс бодисын татан авалт, нөөц бүрдүүлэхэд анхаарах шаардлагатайг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг зөвлөгөөний үеэр хэллээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс