Дэлхийн эдийн засгийн форум, Давосын уулзалтын таван гол мессеж
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 44 секунд

Дэлхийн эдийн засгийн форум, Давосын уулзалтын таван гол мессеж

Дэлхийн эдийн засгийн форум, Давосын уулзалтын таван гол мессеж

Европ дахь дайны нөхцөл, дэлхийн эдийн засгийн уналтын аюул, даяаршилд өөрчлөлт гарч буй энэ цаг үед Швейцарын Давос ууланд болдог, Дэлхийн эдийн засгийн форумын 2023 оны уулзалт баасан гарагт өндөрлөлөө.

Энэ жил Засгийн газар, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн дээд хэмжээний удирдагчдыг цуглуулсан түүхэн дэх хамгийн том арга хэмжээ болж өргөрснийг McKinsey & Company онцолж байна (<https://www.mckinsey.com/.../5-takeaways-from-the-world...>).
Тэд энэ жилийн Давосын уулзалтын таван гол мессежийг дараах байдлаар тоймложээ:

1. Дэлхий нийтийг хамарсан хүндрэл, бэрхшээл буураагүй байна. Компаниуд маргаашдаа бэлдэхийн тулд өнөөдрөөс дархлаагаа сайжруулахад эн тэргүүнд анхаарах ёстой.

2. Ямар ч бүс нутаг арал мэт тусгаарлагдаагүй. Даяаршлын цаашдын ирээдүйд салан тусгаарлалтаас илүүтэй төрөлжилт хэрэгтэй.

3. “Хүлэмжийн хийн цэвэр дүнгээр тэг ялгаруулалт” гэсэн ирээдүйн зорилтыг хангахын тулд удирдагчид эрчим хүчний шилжилт, эрчим хүчний хэрэгцээгээ найдвартай хангах тэнцвэрийг олох ёстой.

4. Глобал, үндэстэн дамнасан компаниуд хүртээмжтэй байдал (олон улс орон, зах зээлд хүрч ажиллах) нь тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээгээр “цангаж байсан” зах зээлийг олоход нь тусалж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлж байгааг олж харж байна.

5. Шинээр хөгжиж буй сансрын эдийн засаг нь дэлхийг өөрчлөх асар их нөөц бололцоотой. Олон салбарт сансрын инновацын үр нөлөө тусгалаа олно.

Завхан аймагт 50 градус хүйтэн хоножээ
Завхан аймагт 50 градус хүйтэн хоножээ
 
Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.7 хувиар өсжээ
Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.7 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.