Замын хөдөлгөөний урсгал сөрж хүүхэд хохироосон хэргийн шүүх хурал маргааш хаалттай явагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Замын хөдөлгөөний урсгал сөрж хүүхэд хохироосон хэргийн шүүх хурал маргааш хаалттай явагдана

Иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал маргааш 11:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болно. Шүүх хурал хаалттай явагдах юм байна. Учир нь насанд хүрээгүй хохирогчтой хэргийн бүх шатны шүүх хурлыг хаалттай явуулахаар хуульд заажээ.

Хэргийн талаар сануулбал, тэрбээр 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргасан нь олны анхаарлын төвд байна.

Ослын улмаас хохирсон 12 настай охины шүүхийн шинжээчийн дүгнэлт "Хүндэвтэр" гэж гарсныг аав нь хэлж байсан юм. Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр иргэн Ч.Маралмаа уг дүгнэлтийг эсэргүүцсэн тухай хохирогчийн өмгөөлөгч мэдээлж байв.

Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн машин жолоодсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт заажээ.

Нүүрсний хэрэгт шалгагдаж буй эрх бүхий албан тушаалтнууд ₮13.8 тэрбумын хахууль авсан байж болзошгүй нөхцөл тогтоогджээ
Нүүрсний хэрэгт шалгагдаж буй эрх бүхий албан тушаалтнууд ₮13.8 тэрбумын хахууль авсан байж болзошгүй нөхцөл тогтоогджээ
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.