Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн аав, ээж, асран хамгаалагчтай сар бүр уулзана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн аав, ээж, асран хамгаалагчтай сар бүр уулзана

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн аав, ээж, асран хамгаалагчтай сар бүр уулзана

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд төрийн үйлчилгээг цогц хэлбэрээр үзүүлэх салбар дундын уулзалт өнөөдөр /2023.01.24/ боллоо. Энэ уулзалтыг сар бүр тогтмол зохион байгуулж төрийн байгууллагуудын авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг танилцуулах, аав ээж асран хамгаалагчдын саналыг авах юм.

Энэ оны эхний уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад БШУЯ, ЭМЯ, ХНХЯ-ны төлөөлөл оролцож мэдээлэл өгсөн бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх асран хамгаалагчид төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм. Улсын хэмжээнд 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй 12 мянга орчим хүүхэд байдаг.

  • Тусгай сургуулийг хүүхдэд цогц дэмжлэг үзүүлэх төв болгох
  • Насан туршийн боловсролын төвд суурилсан үйлчилгээ үзүүлэх
  • Хувийн хэвшлийн байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажиллах
  • Гэр бүлийн орчинд явуулын үйлчилгээ үзүүлэх гэсэн дөрвөн боломжийг энэ удаагийн уулзалтын үеэр боловсрол шинжлэх ухааны сайд танилцуулсан.

Уулзалтад оролцсон эцэг эх, асран хамгаалагчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш, боловсон хүчин дутмаг байдаг талаар санал хэлж байлаа.

Хөлбөмбөгийн тоглолт дээр анх удаа цагаан хуудас үзүүлэв
Хөлбөмбөгийн тоглолт дээр анх удаа цагаан хуудас үзүүлэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ