Хөлбөмбөгийн тоглолт дээр анх удаа цагаан хуудас үзүүлэв
Португалийн хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн багийн цомын 1/4 шигшээ тоглолт «Бенфика»-«Спортинг» багуудын хооронд болох үеэр шүүгч түүхэнд анх удаагаа цагаан хуудас харуулав. Тоглолтын үеэр нэгэн тамирчин муужран унахад хоёр багийн эмч нар яаралтай тусламж үзүүлэхээр талбайд гүйн гарцгаажээ. Шүүгч эмч нарт талархал илэрхийлэн цагаан хуудас үзүүлэхэд үзэгчид ч алга ташин дэмжжээ.
Дэлхийн хөлбөмбөгийн холбоо FIFA туршилт болгон Португалид цагаан хуудсыг туршиж байна. Шүүгч цагаан хуудас үзүүлэн шударга тоглолт хийсэнд нь тамирчдад талархал илэрхийлж болно. Хэдэн жилийн турш FIFA улбар шар хуудас нэвтрүүлэхээр ярилцаж байгаад больсон юм. Уг хуудас нь шар, улаан хоёрын дундах шийтгэл болох ёстой байв.