Тархины хоргүй хавдрын эмчилгээний төлбөрийн 85 хувийг даатгалаас хөнгөлнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Тархины хоргүй хавдрын эмчилгээний төлбөрийн 85 хувийг даатгалаас хөнгөлнө

Тархины хоргүй хавдрын тусламж, үйлчилгээний 85 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлнө

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны нэгдүгээр тогтоолоор тархины хоргүй хавдрын эмийн эмчилгээг 470 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээний хүндрэлд, хэрэглэгдэх багаж хэрэгслээс хамаарч 4.3 - 15.6 сая төгрөг байх бөгөөд үүний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцан төлөхөөр зохицуулсан.

Иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн 25 эмнэлгээс даатгалын хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ авах боломжтой.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн аав, ээж, асран хамгаалагчтай сар бүр уулзана
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн аав, ээж, асран хамгаалагчтай сар бүр уулзана
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ